Хард дискээ эмхэтгэж, хурдан уншиж, бичдэг болгох.
Хард дискээ яагаад эмхэтгэх хэрэгтэй вэ?
Хард дискээ яагаад эмхэтгэх хэрэгтэй болон хард диск дээр болж байгаа үйлдлийг амархан тайлбарлая.
Шинэ хард диск дээр файл хадгалах үед хард диск дээр тухайн файлд зориулж нэг хайрцаг бэлдээд хамгийн эхэнд тавих болно. Файл хадгалах болгонд нь нэг хайрцаг бэлдээд өмнөх хайрцагны дараа нь тавина. Энэ үед хард тань хэвийн байна.
Үүний дараа та үүсгэсэн файлаа арилгах хэрэг гарна. Энэ үед хард диск дээрээсээ тухайн хайрцгийг арилгаж дээр нь файл хадгалах боломжтой болгоно. Тэр файл нь хард дискны хамгийн сүүлд байсан бол эмхэтгэх хэрэггүй. Дунд хэсэгт нь байсан файлыг арилгасан үед дараалж явж байсан хайрцаг дунд нэг зай гарна гэсэн үг юм. Арилгасан зайд нь яг таарах файл гэж бараг байхгүй.
Үүнээс болж хард диск дээр хоосон зай хаа сайгүй бий болдог. Хоосон зай нь хаа сайгүй болсноор нэг файл бүтнээрээ багтахгүй олон зайтай болж нэг файлыг олон өөр газар хувааж хадгалдаг болдог.
Нэг файлыг олон газар хадгалах нь хард дискэнд их ачаалал өгч хурдан эвдрэх шалтгааны нэг нь болно. Мөн олон газраас цуглуулж харуулахын тулд цаг их зарцуулна.
Энэ асуудлыг шийдхийг ‘Defrag’ буюу хард дискийг эмхэтгэх гэнэ.
‘Defrag’, ‘defragmetation’ гэдэг нь хард дискээ эмхэтгэх, цэгцлэх гэж ойлгож болно.
Хард дискээ эмхэтгэх програм.
Хард дискээ эмхэтгэхэд энэ удаад ‘Piriform’-ийн ‘Defraggler’ программыг ашиглана.
Татах : https://www.piriform.com/defraggler/download
Хэрэглэж болох үйлдлийн систем: Windows 8, 7, Vista, XP (32bit/64bit)
‘Defraggler’ суулгах.
‘Defraggler’ хэрэглэх заавар
- Хард дискээ шалгах.
Эхлээд хард дискэнд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгана.
‘Action’ -> ‘Advanced’ -> ‘Check Drive for Errors’-р хард дискээ шалгана.
Доорх дэлгэц гарч байвал ямар нэгэн асуудал байхгүй. Асуудал илэрсэн тохиолдолд эмхэтгэхээ больж хэрэгтэй файлуудаа өөр дискэнд хадгалахыг зөвлөж байна. - Анализ
Шалгасан дискээ сонгоход доорх дэлгэц гарна.
Үүний дараа ‘Analyze’ товчийг дарж дискэндээ анализ хийнэ.
Анализ хийж дуустал нь хүлээнэ үү. Доорх дэлгэц гарах байдлаар хэр замбараагүй байгааг харах боломжтой.Өнгөний тайлбар. Улаан өнгөтэй байгаа нь замбараагүй байгаа файлууд юм.
Анализ хийсний дараа ямар файл замбараагүй болсон байгааг харах боломжтой. ‘File list’-г дархад замбараагүй файлуудын жагсаалт гарч ирнэ. Файлуудын нэр дээр дархад хаана хадгалагдаж байгаа нь гарна. Зүүн доор байгаа ‘Defrag Checked’-р зөвхөн сонгосон файлаа эмхэтгэх боломжтой.Үүнээс гадна файлыг хэмжээгээр нь хайх боломжтой. Доорх зураг нь 100MB-с 3000MB хүртэлх замбараагүй файлыг хайх болно.
- Эмхэтгэх
Анализ хийгээд эмхэтгэх хэрэгтэй бол тухайн дискээ сонгоод ‘Defrag’ товчийг дарна уу.
‘Defrag’-г товч нь хоёр янз байдаг. ‘Quick Defrag’ нь хурдан эмхэтгэх боловч сайн эмхэтгэхгүй.
‘Defrag’ товчийг дархад хогийн саванд файл байгаа тохиолдолд хогийн савыг хоосон болгох уу гэж асууна. Эмхэтгэх үед аль болох хэрэггүй файлыг арилгах хэрэгтэй тул арилгаж байна уу.
Эмхэтгэх дискний хэмжээ болон замбараагүй байдлаас нь болж маш их цаг зарцуулдаг тул 3, 4 цаг зарцуулах тохиолдол хүртэл гарна.Эмхэтгэж дуустал нь хүлээнэ үү.
Эмхэтгэж байх явцад эмхэтгэл хэдэн хувьтай явж байгаа, дуусах цаг, замбараагүй байгаа файлын хэмжээ, хэдэн ширхэг замбараагүй файл байгааг хэдэн хувь нь замбараагүй байгааг харах боломжтой.
- Эмхэтгэх нь маш их цаг зарцуулдаг тул эмхэтгэл хийж дуусаад автоматаар компьютероо унтраах тохиргоо байдаг.
Меню доторх ‘Setting’->’Close program after Defrag’ идэвхижүүлснээр эмэгтгэж дуусаад программыг хаах.
‘Shutdown after Defrag’-г идэвхижүүлснээр эмхэтгэж дуусгаад компьютероо унтраах тохиргоог хийх боломжтой. - Том хэмжээтэй файлын байршлыг хойно байршуулах.
Том хэмжээтэй бичлэг зэргийн файлыг байршлыг дискийн хойно байршуулвал хард дискд хандалт нь сайжирах болно. Мөн том хэмжээтэй файлыг хард дискийн хойно байршуулснаар замбараагүй файл үүсэх боломжийг багасгах болно.
‘Settings’->’Options…’->’Defrag’ гэж ороод хард дискний хойд хэсэгт байршуулах бол ‘Move large files …’-г идэвхижүүлэх хэрэгтэй.
Тохиргоонд хэр их хэмжээтэй файлыг зөөхийг зааж өгнө. Доорх зураг дээр 300MB-с дээш хэмжээтэй файлыг зөөх болно. Мөн зөөх файлын өргөтгөлийг сонгох боломжтой.
Идэвхижүүлээд эмхэтгэсэн үед дараах зураг шиг болно.
- Файл болон Фолдорыг эмхэтгэх.
Эмхэтгэмээр байгаа файл (Defrag File…) болон фолдороо (Defrag Folder…) сонгоод эмхэтгэх боломжтой.