“CCleaner” гэж ямар програм вэ?
Компьютерын системд үүсгээд хэрэглэхгүй болсон файлууд, регистр зэргийг устгаад компьютерийг тань хурдан болгодог програм юм.
Татах: http://www.piriform.com/ccleaner/download
Хэрэглэж болох үйлдлийн систем: Windows 7, Vista, XP, 2000
CCleaner-г суулгах
Доорх зургуудын улаанаар дугуйлсныг дараад үргэлжлүүлнэ үү?
- CCleaner-г дээр байгаа хаягаар орж татаж авна уу. Доорх гурван хаягуудын алинаар нь ч орж татаж авч болно.
- Татаж авсан “exe” файлаа ажиллуулахад доорх дэлгэц гарна “Next” товчийг дарна уу.
- Доорх тохиргоог өөрчлөх шаардлагагүй тул “Next” товчийг дарна уу.
- “Finish” товчийг дараад суулгаж дуусна.
CCLeaner-г хэрэглэх
Cleaner меню
Хамгийн дээр байгаа меню “Cleaner” нь “Windows” болон суулгасан програмуудын хэрэггүй файлуудыг арилгана. Хэрэггүй файлуудаа өөрөө сонгоод арилгах боломжтой.
- Internet Explorer
- Түр хадгалсан файлууд.
- Орсон сайтын түүх.
- Cookies.
- Майл хаяг болон нууц үг…
- Explorer
- Ойрд хэрэглэсэн файл.
- “Run” дээр бичсэн коммандууд.
- “Thumbail” файлууд…
- System
- Хогийн савыг хоосон болгох.
- Түр хэрэглэх файлууд.
- “Clipboard”: Хуулахад түр хадгалагдах хэсэг.
- “Memory Dumps”: Системд алдаа гарсан үеийг хадгалсан файл.
- “CHKDSK file Fragments”:
- “Windows log file”: “Windows”-ийн протокол…
Зэрэг файлуудыг хайж арилгах боломжтой.
“Application” доторх сонголтууд (суулгасан програмаас хамаарч өөр байна.)
- Firefox/Moziila
- Түр хадгалсан файлууд.
- Орсон сайтын түүх.
- Cookies.
- Майл хаяг болон нууц үг… “Opera”, “Safari”, “Google Chrome” бас адилхан.
- Application
- Adobe Reader
- Adobe Acrobat
- Adobe Photoshop
- Office 2007
- Internet
- Sun Java
- Multimedia
- Adobe Flash Player
- VLC Media Player
- Utilities
- 7-Zip
- Windows Defender
- WinRAR
- Windows
- Game Explorer
- MS Management Console
- MS Paint
- Regedit
Зэрэг програмуудыг хэрэггүй болсон файлуудыг хайж устгах боломжтой.
Сонгосон зүйлүүдээ “Analyze”-г дарж хайна.Анализ хийж дуусаад нийт арилгах боломтой файлын тоо болон хэмжээг харж болно.
“Run Cleaner”-г дараад анализ хийгээд арилгах боломжтой файлуудыг арилгана.
Registry меню
“Registry” меню нь компьютер дээр хадгалагдсан “Registry” дотроос хэрэггүй болсныг нь арилгаж “Windows”-г хурдан болгоно. “Registry”-г хамаагүй оролдох юм бол “Windows” ажиллахгүй болдог тул оролдохын өмнө заавал хадгална уу.
“Scan for Issues”-г дарж “Registry” доторх хэрэггүй зүйлсийг хайх болно.Хэрэггүй “Registry”-г арилгахын өмнө одоо байгаа байдлыг хадгалах боломжтой. Ингэснээр ямар нэгэн асуудал гарсан үед буцааж хэвэнд нь оруулах боломжтой.
Доорх цонх нь хэрэггүй “Registry”-г арилгаж байгаа явц бөгөөд нэг нэгээр нь арилгах буюу “Fix Issue”, шууд бүгдыг нь арилгах буюу “Fix All Selected Issues” гэсэн хоёр товчтой.
Арилгаж дууссан бол “Close” товчийг дарснаар дуусах болно.
Tools меню
Нэмэлт компьютероо хурдасгах зүйлсүүд.
Uninstall
Cуулгасан програмаа устгах боломжтой. Мөн устгасан мөртлөө “Control Panel”-ийн “Uninstall a programm” дотроос устаагүй програмыг устгах боломжтой.
StartUp
“Windows”-ийг асхад шууд ажиллаж эхэлдэг програмыг болиулах боломжтой. Асах үед хэрэггүй програмыг ажиллуулахгүй болгосоноор “Windows”-ийг асхад хурдан болно. (Сайн мэдэхгүй програмыг ажиллуулахгүй болгосноор зарим программ ажиллахгүй болох магадлалтай тул болгоомжилно уу.)
File Finder
Давхардсан файлаа олоод устгах боломжтой.
System Restore
Хэрэггүй “System Restore”-г арилгах боломжтой. “System Restore” нь системд ямар нэгэн өөрчлөлт хийхийн өмнө тухайн системийн мэдээллийг хадгалах үйлдэл бөгөөд ямар нэгэн байдлаар алдаа гараад систем ажиллахгүй болсон үед тухайн үед хадгалсан байдал нь буцаахад хэрэглэнэ.
Drive Wiper
Өөрийн хард дискийг сэргээгдэх боломжгүй болно.
“Security” нь хэдэн удаа дээр нь файл бичихийг сонгох бөгөөд олон байх тусам сэргээхэд хэцүү болно.